Б Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 13:51:05

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдаанд Дундговь аймгийн алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүлж торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Завханы Тосонцэнгэлийн Галдбадрахын Батбаатарын бор үрээ, гуравдугаарт Дундговь аймгийн Хулд сумын Нэргүйн Батжаргалын  шарга үрээ хурдаллаа. Мөн дөрөвдүгээр байрт Цэндийн Энхтайваны хонгор үрээ, айргийн тавд Ч.Мөнхсүрэнгийн бор үрээ орж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлэв. Хязаалан насны уралдаанд 385 шандас сорихоор бүртгүүлсэнээс 43 үрээ наадмын морины комиссын шүдэлгээнд тэнцэлгүй үлдэж, 342 хүлэг шандас сорьсон юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻