Дэлгэр сум энэ онд 32.5 га талбайгаас 31 тонн ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-09 16:34:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох "Газар тариалан, жимс, жимсгэнэ" хөтөлбөр энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Дэлгэр сумын 15 иргэнд үхрийн нүдний суулгац 135 ширхэг, 2 ААН байгууллагад 140 ширхэг, чацарганы суулгац 7 иргэнд 275 ширхэг, бэсрэг алим 1 иргэнд 40 ширхэг суулгацыг олгожээ. Түүнчлэн аймгийн ОНХС-гаас 47,0 сая төгрөгийн санхүүжилт авч Дагналтайн хадлангийн талбайн засварын ажилд 5 сая төгрөг, Гуулингийн ус сувгийн засварт 42 сая төгрөгийн ажил хийсэн байна. Тус сум нь өвөл, зуны хүлэмжийн тариалах талбайг нэмэгдүүлж, сум хөгжүүлэх сангаас 1 иргэнд 15,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. 

Дэлгэр сумын хэмжээнд энэ онд 2 га талбайгаас 1.8 тонн овъёос, 3 га талбайгаас 10 тонн төмс, 7 га талбайгаас 14.1 тонн хүнсний ногоо, 10.5 га талбайгаас 1.75 тонн жимс жимсгэнэ, 10 га талбайгаас 3.5 тонн ногоон тэжээл нийт 32.5 га талбайгаас 31 тонн ургац хураасан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


相关新闻