“Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд болж байна.
Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон 256 залуу бөх зодоглож байгаа юм.
Ташрамд дурдахад, 1992 оноос хойш Бүх цэргийн наадамд түрүүлсэн бөхчүүдээс нэг дархан аварга, хоёр аварга , хоёр гарьд, нэг заан, гурван харцага, 13 начин цолтон төрж байжээ.