Москвад болох бөхийн шоу тэмцээнд цэргийн арслан М.Лхагвагэрэлийг урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-16 11:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотод ирэх сарын 3-нд болох “Гран при-Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээнд ОУХМ М.Лхагвагэрэл оролцох урилга хүлээн авчээ.


Тус шоу тэмцээний чөлөөт бөхийн 125 кг-ын жинд ОХУ-ын бөх Сергей Козыревтой, Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга, Ираны бөх Амир Хоссейн барилдах байсан ч оролцох боломжгүй болсон байна. Улмаар түүний оронд энэ жилийн ДАШТ-ний хүрэл медальт, саяхан Цэргийн арслан цол хүртсэн Монголын залуу бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлийг урьсан байна.


Энэхүү “Гран при-Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээнд олимпын аварга 6 бөх оролцохоор болжээ.

相关新闻