Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд “Нью Арместронг” ХХК-ийн автобус зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Зорчигч тээврийн автобус Улаанбаатар хотын Зүүн драгон буюу “Тэнгэр” худалдааны төвөөс 19.00 цагт, Замын-Үүдээс 11 дүгээр сарын 24-ний 11.00 цагт Төв талбайгаас хөдлөх аж.
Тасалбарыг Авто тээврийн
үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын кассаар худалдаалах бөгөөд том хүн 45000, хүүхэд 22500 төгрөгөөр зорчино гэж албаныхан мэдээлэв.