“Улаанбаатар-2023” наадмын ЗБХ-ны төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-25 07:54:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам болох бөгөөд Зохион байгуулах хороо /ЗБХ/-г нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ахалж байгаа юм.


ЗБХ-ны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү өчигддөр /11.14/ МҮОХ-нд зочилж, наадмын зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцов.


Уулзалтын үеэр талууд наадмын зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, улмаар ЗБХ-ны Дэд ажлын хэсгийг байгуулахаар тогтов.


Ирэх 12 дугаар сарын 7-8-нд Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал болно. Уг хурлаар Монголын талаас наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар танилцуулж, зөвлөлөөс наадам зохион байгуулах хугацаа болон спортын төрлийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

相关新闻