Булган аймгийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын
дарга Д.Эрдэнэбатад аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн
захирагчийн 2022
оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барилаа.
Аймгийн 2022 оны төсвийн орлогыг
төсвийн шинэчлэлийн бодлого, шинээр хэрэгжих болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй
хууль эрх зүйн орчны хүрээнд цахим системийн шинэчлэлийг хийж, татварын бааз
суурийг нэмэгдүүлэх, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, сүүлийн 5-6 жилийн
судалгаа зэрэгт үндэслэн 2021 оны төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 27,7
тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Аймгийн 2022 оны төсвийг өргөн
барихад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Оюунцэцэг, А.Сод-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын
дарга Д.Алтаншагай, хэлтсийн дарга Д.Батцогт нар байлцлаа.