“Монгол Улсын шинжлэх ухааны түүх”-ийг 5 ботиор хэвлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 19:41:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-иас Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын шинжлэх ухааны түүх5 боть хэвлүүлжээ.


Таван боть бүтээлийг түүхч, академич С.Чулуунаар ахлуулсан зохиогчдын багийг байгуулж, тодорхой төлөвлөгөө, үзэл баримтлалын дагуу туурвисан байна. Бүтээлд Монгол Улсад 1921-1930 онд шинжлэх ухааны ажлыг эрхлэн зохион байгуулах анхны төв байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн үүсэл хөгжлөөс салбарын өнөөгийн хөгжлийн түүхийг гэрэл зураг, бодит баримт, салбарын томоохон зүтгэлтэн, нэрт эрдэмтдийн тухай баримт мэдээллийг багтаажээ.


Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-нд Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 22-нд Богд хааны зарлигаар батлуулж байв. Энэ шийдвэр нь Монгол Улсад шинжлэх ухаан хөгжих суурийг тавьж, 100 жилийн хугацаанд Шинжлэх ухааны хүрээлэн, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон өргөжин хөгжсөн аж.

相关新闻