Амралтын өдрүүдээр Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-15 14:25:28

Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн өрхийн эмнэлэг үндэсний их баяр наадмын өдрүүдээр ээлжлэн ажиллаж байна.

Өрхийн эмнэлгүүд хоёр өдрийн ээлжээр өдрийн 12.00 цагаас үдийн 16.00 цаг хүртэл ажиллаж  буй бөгөөд харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үйлчилж байна. 

Өөрөөр хэлбэл нэг өрхийн эмнэлгийн эмч сувилагч хоёр өдөр дараалан ажиллаж Сайшанд сумын иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Х.Эрдэнэбулган        

相关新闻