Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн энэ
оны төсвийн орлого төлөвлөснөөс давжээ. 2021 оны төсвийн орлогод 24.5 тэрбум
төгрөг төвлөрүүлэхээр батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 26.7 тэрбум
төгрөгт хүрч, төсвийн орлогын төлөвлөгөө 108.8 хувиар буюу 2,1 тэрбум төгрөгөөр давж биелэхээр тооцогдож байна. Төсвийн орлого давах
үндсэн шалтгаан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дахин ашигладаг
нуурын ус хөлдсөн, далангийн усны түвшин багассан зэргээс шалтгаалан саарал ус
ашиглалт буурч, Сэлэнгэ голоос ашиглах усны хэмжээ ихэссэнтэй холбоотой гэж
аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс дүгнэлээ.
Аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл энэ
оны 10 дугаар сарын байдлаар 51.3 тэрбум төгрөг буюу 84.5 хувь байгаа бөгөөд хүлээгдэж
буй гүйцэтгэлээр 98.6 хувь байхаар байна.