“Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” товхимол хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-15 16:52:00

Монгол Улсын Засгийн газар, АСЕАН, Зүүн өмнөд Азийн Эдийн Засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран гаргасан “Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” судалгааны товхимол гаргажээ.

Энэхүү товхимлыг АСЕАН, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хидэтоши Нишимура өнөөдөр АCEM-ын Хэвлэлийн төвд танилцууллаа. Тэрбээр уг товхимлыг хамтран бэлтгэх санал тавьсан Монголын Засгийн газарт талархал илэрхийлээд, АСEM-ын хувьд цагаа олсон хувь нэмэр юм гэв. 

Товхимолд Ази-Европын уялдаа холбоог өргөжүүлэхэд АСЕМ-ын гүйцэтгэж байгаа үүрэг, цаашдын оролцоо, Ази-Европын харилцааг иргэд, байгууллагууд, бодит дэд бүтэц дээр суурилуулан өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн олон салбарт нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ойрын 10 жилийн үйл ажиллагаанд тулгарах сорилт, түүнийг шийдвэрлэх боломж зэргийг тусгажээ. 

Н.Гантуяа

相关新闻