Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын хуваарьт өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/630 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажилласан. Харин маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжихээр болжээ.
Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орох юм. Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг зургаан салбартай. Үүнд:
Баянзүрх дүүрэг,
Дүнжингарав салбар /7575-1200/
Сонгинохайрхан
дүүрэг, Драгон салбар /7577-1200/
Сонгинохайрхан
дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/
Хан-Уул дүүрэг,
Мишээл салбар /7585-1200/
Баянгол салбар
/7505-1200/
Нийслэлийн Жижиг,
дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.
Ташрамд дурдахад, түгжрэлийг
сааруулах зорилгоор зуны цагийг ашиглан нийслэлийн төр захиргааны байгууллагууд
07:00 цагаас ажлаа эхлүүлж байсан юм.