Замын сангийн хөрөнгөөр сумын төвийн замыг засна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ ирэх онд
замын сангийн хөрөнгө оруулалтаар есөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр
шийдвэрлэлээ. Аймгийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга
байгууламж, төсөл арга хэмжээнд 650,0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Бугат, Орхон сумын төвийн бетон хучилттай зам, засварын ажилд 280,0 сая төгрөг
зарцуулахаас гадна Булган сумын автозам, нийтийн эзэмшлийн авто зогсоолын талбайн
засвар, арчлалт, өргөтгөл хийхээр 250,0
сая төгрөг төсөвлөсөн байна.
Мөн байгалийн гамшгийн
үеийн авто зам, замын байгууламжийн засвар, орон нутгийн замын арчлалт, ургац
тээврийн замын засвар зэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар замын
сангийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тусгажээ.