“Токи” туслах ашиглан Есөнбулаг сумын ЗДТГ-ын үйлчилгээ авахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-16 15:06:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын иргэд “Токи туслах ашиглан сумын ЗДТГ-ын үйлчилгээ авахыг зөвлөлөө.


“Токи туслах нь "УХААЛАГ АЛТАЙ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа билээ. Иргэдэд илүү ойртож төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар аргаар авах боломжийг бүрдүүлэх Есөнбулаг сумын ЗДТГ-ын хамт олон бид хичээнгүйлэн ажилласаар байна” хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Чатботод ямар мэдээллүүд багтсан байгаа вэ?

-Төрийн үйлчилгээ авахтай холбоотой бүх төрлийн бүрдүүлэх материалын мэдээлэл

-Тог цахилгаан, усны дуудлага, Онцгой байдлын газар, Эмнэлэг, Цагдаагийн газар, цэвэрлэгээ, Алтай хотын Цогц үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагуудтай шууд холбогдох

-Албан хаагчдын утасны жагсаалт

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-таа санал хүсэлтээ чатботоор дамжуулан илгээх боломжтой аж.

Дараах линк дээр дарж чатботтой холбогдоорой  https://link.toki.mn/rZvu

ТОКИ АПП ->ҮЙЛЧИЛГЭЭ->ЕСӨНБУЛАГ СУМ гэж хайгаад Чатботтой холбогдоорой.

相关新闻