Оны эхний 11 сарын байдлаар 1184 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-16 15:55:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 1184 эх амаржиж 1191 хүүхэд төржээ. 

Аймгийн хэмжээнд төрөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 104 тохиолдлоор буурсан бөгөөд нийт төрөлтийн 92 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Мөн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 688 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12 тохиолдлоор буурсан ба тус эмнэлэгт төрсөн эхийн 63.2 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний 11 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 900 эмэгтэй хамрагдсан ба  93.0 хувь нь эхний 3 сартайд, 6.4 хувь нь 4-6 сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Тус аймагт эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол байхгүй. Эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1191 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 109 хүүхдээр буюу 8.4 хувиар өсжээ. 

Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 629 буюу 52.8 хувь нь хүү, 562 буюу 47.2 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ.


相关新闻