Малчдын амьжиргааг дэмжих төслийн баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-21 15:25:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих төслийн баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан суманд Дэлхийн зөн Америк улсын санхүүжилтээр 2021-2023 оны хооронд хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийн баг Говь-Алтай аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна. Тэд орон нутгийн удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, аймаг болон төсөл хэрэгжих 4 сумын ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ хэмээн холбогдох газраас мэдээлэв. 

Энэхүү төсөл нь малжуулах, өрхийн тариалан эрхлэх болон үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар зорилтот малчин өрхийн хоол тэжээл, амьжиргаа болон даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. 


相关新闻