Коронавирусний халдварын улмаас 75 хүн эмнэлгийн тусламж авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 50 шинжилгээ хийснээс коронавирусний 5 халдвар шинээр илэрлээ. Үүнээс хүүхэд 1, насанд хүрсэн 4 иргэн байна.
12 дугаар сарын 23-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 75 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд оноштой хүүхэд 9, хүндэвтэр оноштой хүүхэд 2, насанд хүрэгч 24, хөнгөн оноштой хүүхэд 17, насанд хүрэгч 23 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 8 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 12805 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39554, хоёрдугаар тунд 37356, гуравдугаар тунд 14103 иргэн хамрагдсан байна.