Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-27 19:22:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн байна.

Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд бүхий 50 гаруй хүн тухайн газарт ажиллаж айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, автомашинуудыг татан гаргаж байна.

Цаашид айл өрхүүдийг усанд нэмж автахаас сэргийлэн шороон даланг байгуулан ажиллаж байна гэж Эрдэнэбулган сумын 4-р багийн Засаг дарга Б.Ганбаяр мэдээллээ.

 

 

相关新闻