"Зулай цагаан Алтай" өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Зулай цагаан Алтай" өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаант наадам Алтай хотноо болж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга, “Хан хуур” төгөлдөр хуурын сургалтын төв хамтран баруун бүсийн өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаант наадмыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 28 өсвөрийн төгөлдөр хуурчид 4 насны ангилалд ур чадвараа сорьж байгаа аж. Уралдааны дүн гарахад шилдгийн шилдэг нэг төгөлдөр хуурч шалгарахаас гадна насны ангилал тус бүрд шилдгүүдээ шалгаруулна хэмээн зохион байгуулагчид танилцууллаа.
Уралдааны эхэнд оролцогчид Говь-Алтай аймгийн Алтай хотод байрлах Зулай цагаан Алтай дууны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.