Зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-19 12:21:20

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг ирэх сарын 04-05-нд Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулах болжээ.

Уг форумыг анх 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм.

Харин энэ жил “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага”  сэдвийн дор хотод зохион байгуулах юм. Форумын хүрээнд Чингисийн талбайд энэ сарын 3-5-нд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг Нийслэлийн Агаарын чанарын алба бүртгэж байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻