Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 18:15:37

Төрийн албаны зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийв.

Хуралдаанаар энэ сарын 08-19-ний өдөр Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Дорнод, Баянхонгор аймагт тус тус зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг http://www.csc.gov.mn/jobs/38/2 линкээр орж үзэх боломжтой аж.

Б.Туул

相关新闻
注释