Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.
“Ковид-19”
цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх
зорилгоор дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамруулах ажлыг бүх шатанд
зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.