ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН- ын бүлэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-20 00:49:18

Аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдаанаар МАН- ын бүлэг байгуулснаа мэдэгдэв. Хуралдааны хэлэлцэх асуудалд намуудын бүлэг байгуулах тухай асуудал орсон бөгөөд МАН- ын бүлэг өөрийн 19 төлөөлөгчөөс гадна МАХН- аас нэр дэвшин сонгогдсон нэг төлөөлөгчийг оролцуулан нийт 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

МАХН- аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч Б. Бадамлянхуа ИТХ дахь МАН- ын бүлэгт нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн ажээ.

 МАН- ын бүлгийн даргаар төлөөлөгч Б. Доржсүмбэр сонгогдлоо. Тэрээр хэлэхдээ, төлөөлөгч бүр ёс зүйтэй, хариуцлагатай, чигч шулуун байж ирэх дөрвөн жилд ард түмнээ төлөөлөх үүргээ биелүүлэх учиртай. Өнгөрсөн хугацааных шиг хувийн ашиг сонирхол, эрх ашгаа хөөн урваж шарвасан үйлдэл дахин давтагдахгүй гэдэгт итгэж байна гэв.

Анхдугаар хуралдааныг 22- ны өдөр товлосоныг хууль зөрчсөн гэж үзэн хуулийн хугацаанд багтаан хуралдах шаардлага хүргүүлснээр хуралдааныг эхлүүлсэн бөгөөд хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид ийнхүү ИТХ дахь намын бүлгээ байгуулав.

Т. Отгонтуяа

相关新闻