Сүүлийн 24 цагт 324 эерэг тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 324 эерэг тохиолдол
батлагдлаа. Батлагдсан 324 тохиолдлыг сумдаар задлахад аймгийн төв Сүхбаатарт 96, Мандалд 52, Баянголд 24,
Алтанбулагт 23, Шаамарт 14, Дулаанхаан тосгонд 14 гарсан бол үлдсэн нь бусад
суманд гарчээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 29 тохиолдол эдгэрч гэрийн
тусгаарлалтад шилжжээ. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж
буй иргэдээс 75 тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн гурван эмнэлгийн ковидын 8 тасагт 205 батлагдсан тохиолдол эмчилгээ
хяналтад байна. Мөн энэ хугацаанд нэмж
хэвтсэн 16 тохиолдол,
харин гэрийн эмчилгээнд 20 сум,
тосгонд 2075 тохиолдол өрх, сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 248 хүн нэмэгджээ.
Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 17, 0-17 насны 17 хүүхэд, хүнд 4, хүндэвтэр 95, хөнгөн 106 тохиолдол
эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын
албанаас мэдээллээ.