32 өрх айл шинэ байрандаа нүүж орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дахин
төлөвлөлтийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай үндсэн тогсоны барилгууд болох
барак байруудыг буулгаж шинэ орон сууц
барьж эхэлсэн. Орон
нутгаас анх удаа Дарханыхан дахин төлөвлөлтийн ажлыг 2018 оноос эхлүүлсэн бөгөөд
энэ жил хоёр дахь барилгыг ашиглалтад оруулж байна. 2019 онд эхний 60 айлын орон сууцыг
ашиглалтад оруулж иргэд тохилог ая тухтай орчинд амьдрах боломж бүрдсэн. Харин энэ удаад хоёр дахь 60 айлын орон сууц ашиглалтад орж, Дархан сумын зургаадугаар багийн 56, 57, 58, 59 дүгээр
барак байрны 32 оршин суугч түлхүүрээ гардан авлаа.
1960 онд барьсан энэхүү барак байрыг мэргэжлийн байгууллагууд
эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай хэмжээнд хүрсэн хэмээн
дүгнэсэн юм.
Энэ дагуу аймгийн Засаг даргын
2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Дахин төлөвлөлт”-ийг
хэрэгжүүлэхээр тусгасан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү иргэд
Сар шинийн баярын өмнө шинэ байрандаа нүүж орлоо. Үндсэн тосгоны барак байрыг буулгаж үе шаттайгаар орчин үеийн тохилог орон
сууц болгох ажил цаашид үргэлжилнэ.



