Тэргүүлсэн сумын шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2021 оны ажлаар аймагтаа тэргүүлсэн сумын шагналыг гардууллаа.
Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2021 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгээр Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар тэргүүн байр эзэлжээ. Булган, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар удаах байруудад шалгарлаа. Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, чанартай хүргэх зорилгоор чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн үр дүнд хүрсэн байна.