Даншиг наадмыг нээж 500 лам ном хурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам ирэх сарын 6,7-нд Чингисийн талбайд болно.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд болох уг наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа юм. Энэхүү наадмын хүрээнд монгол түмний их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, цам харайх, нийслэлийн сүсэгтэн олонд зориулж 500 лам ном хурах зэрэг шашин соёлын зан үйл болох аж.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд наймдугаар сарын 06-ны өглөөний 6 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана. Энэ үеэр бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан “Унзад лам нарын тэмцээн” болох юм.
Д.Өлзий