Булган аймгийн ИТХ Зөвлөлийн гишүүдийг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм
дахь удаагийн сонгуулийн ээлжит бус VI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдлаа. Тус
хуралдаанаар аймгийн ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн
батлах, аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай асуудал хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг долоон төлөөлөгчийн
бүрэлдэхүүнтэй байгуулж, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, төлөөлөгч Л.Эрдэнэбилэг,
Б.Уянгабат, Ж.Отгонтуяа, Х.Ууганбаяр, Ш.Насандулам, Б.Бат-Амгалан нарыг Зөвлөлийн
гишүүнээр олонхын саналаар сонголоо.