МСҮТ, их, дээд сургуулийн хичээл цахимаар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулийн
оюутнууд, МСҮТ-ийн сурагч нар өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ. Засгийн
газрын энэ оны нэгдүгээр
сарын 26-ны хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар
эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн хичээлийг хоёрдугаар
сарын 14-нөөс эхлүүлнэ.
Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион
байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
- Ерөнхий боловсролын сургалт: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар
сарын 14-нөөс 5/9 зарчмаар
эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги
бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын
28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
- МСҮТ болон, их, дээд сургуулийн сургалт: Мэргэжлийн болон техникийн боловсрол,
сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар
сарын 28-ны өдрийн даваа гаргаас танхимаар хичээллэнэ.