Монгол Улсын 15 настай хүүхдийн унших, ойлгох, сэтгэх чадварын үнэлгээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-02-09 15:31:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улс PISA-2022 олон улсын судалгаанд 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна. Үнэлгээнд хамрагдах гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

зохион байгуулагч талтай онлайн уулзалт хийлээ.

 

PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. PISA-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.

 

PISA үнэлгээнд хамрагдсанаар 15 настай Монголын сурагчид бусад орны үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад ямар түвшинд байгааг мэдэж авах боломжтойСурах, сургах үйл ажиллагааг дэмжих, заах аргыг чанаржуулах, нөөцийг тэгш хуваарилах талаар үнэ цэнтэй ойлголттой болно.

 

COVID-19-ийн улмаас алдагдсан боломжуудыг нөхөхөд юун дээр анхаарах шаардлагатайг тодорхой мэдэх юм.

“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн хэлц үг бий. Боловсролын салбарын өнөөдрийг хүртэлх ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор оношилж чадвал бид “эмчилгээг” зөв хийх боломжтой болно. Зөв эмчилгээ хийхэд олон улсын PISA үнэлгээний ач холбогдол оршиж байгаа юм.

 

Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролд шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч үнэлгээнд хамруулдаг.

 

Боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг учраас 3 жил тутамд зохион байгуулдаг. Турших болон үндсэн гэсэн 2 үе шаттай үнэлгээг цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр явуулдаг гэж БШУЯ мэдээлэв.



相关新闻