Дундговь аймагт 4224 иргэний тэтгэврийн хэмжээ 500,0 мянга болж нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт энэ сарын 1-ний өдрийн байдлаар 8008
иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Тэдгээрийн 86 хувь /6893/ нь
өндөр насны, 11 хувь /865/ нь тахир дутуугийн, 3 хувь /250/ нь тэжээгчээ
алдсаны тэтгэвэр авдаг.
Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-нээс тэтгэврийн
доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, бусад тэтгэврийг 15 хувиар нэмсэнтэй
холбоотой 784 иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч, 4224 иргэний тэтгэврийн хэмжээ 500,0 мянга
болжээ.
Тодруулбал, 175 өндөр настан, 484 тахир дутуу, тэжээгчээ
алдсан 125 иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу нэмэгдсэн хэмжээгээр 400,0 мянган
төгрөг, 3718 ахмад, тахир дутуу 381, тэжээгчээ
алдсан 125 иргэн 500,0 мянга, үлдсэн 3000 иргэн 500,0 мянгаас дээш төгрөгийн
тэтгэвэр авч байна.