Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналыг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-02-10 17:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Академич Б.Ринчений нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Гаадамбын Билгүүдэй, Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн Дэмбэрэл нарт олголоо.

 

Энэхүү нэр хүндтэй шагналыг 5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас олгох юм.

 

Академич Б.Ринчений нэрэмжит шагналыг 5 жил тутамд 1 удаа 5 хүртэл хүнд, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 3 хүртэл хүнд, Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 2 хүртэл хүнд олгодог журамтай.


 

 Г.Билгүүдэй 1989 оноос хойш ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажлыг "Монголын нууц товчоон"-ы судлал, Монголын эртний уран зохиолыг судалсан Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба нарын намтар, эрдмийн ажлын судлал, Утга зохиолын онол, уран сайхны шүүмжлэлийн түүх гэсэн үндсэн гурван чиглэлээр хийж иржээ.

Г.Билгүүдэй нь Хэл зохиолын хүрээлэнд орсон цагаасаа "Монголын нууц товчоон"-ы судлалаар "Цагаан шонхорын тухайд" (1991), "Барилдуга гэдэг үгийн тухай" (1994), "Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйд" (1995), "Монголын баатарлагийн туулийн гол баатрын намтарчлалыг “Монголын нууц товчооноос” хайхад" (1998), "Монголын нууц товчооны уран сайхны асуудалд" /1999/ зэрэг судалгааны өгүүллийг бичиж 1999 онд "Аман уламжлал ба “Монголын нууц товчоо” сэдэвт диссертац бичиж Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2020 онд “Монголын нууц товчоон”-ы авантекст үзэгдлийн судалгаа” суурь судалгааны хүрээнд "Монголчуудын аман уламжлал ба "Монголын нууц товчоон" номыг хэвлүүлжээ.



相关新闻