“Шинжлэх ухааны хроник” ном хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухааны хроник” түүхэн товчоон номыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатараар ахлуулсан судлаач, эрдэмтэд бүтээжээ.
Энэхүү номд шинжлэх ухааны
салбарын 1921-2021 оны амжилт ололт, үйл ажиллагаа, нээлт, инновац зэрэг
786 үйл явдлыг онцлон багтаасан байна.
Орчин цагийн шинжлэх ухааны салбарыг үүсгэн хөгжүүлсний түүхт 100
жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Шинжлэх ухааны хроник” түүхэн товчоон номын
дээжийг ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар салбарын сайдад өнөөдөр гардуулжээ.