Аймгийн хэмжээнд гэрийн эмчилгээнд шинээр 114 хүн нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-10 18:07:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 121 эерэг тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд нийт 26310 иргэн халдвар аваад байна.

Дээрх тохиолдлын хамгийн их буюу 36 нь аймгийн төв Сүхбаатар суманд, 10 нь Ерөө, 15 нь Мандал, 12 нь Сайхан, 8 нь Хушаат болон бусад суманд бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 20 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 194 нь эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн 6 эмнэлгийн ковидын 8 тасагт 138 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж. Харин 28 тохиолдол эмнэлэгт нэмж хэвтсэн байна. Гэрийн эмчилгээнд 23 сум, тосгонд 850 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Мөн гэрийн эмчилгээнд шинээр 114 тохиолдол нэмэгдсэн.

Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 9, 0-17 насны 24 хүүхэд, хүнд нэг, хүндэвтэр 28, хөнгөн 109 тохиолдол эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ.

相关新闻