Мөсний баяраар эрсдэл үүсэж болзошгүй 3 цэгт тэмдэг байршуулж хамгаалалтад авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-11 17:55:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх сарын 3,4-ний өдөр болно.

Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсэг 7 хоног бүр Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж байна. Энэ сарын 8-ны байдлаар Мөсний баяр тэмдэглэх газарт мөсний зузаан 1 метр 11 см байна. Энэ нь баярыг тэмдэглэх боломжтой гэж ажлын хэсэг мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Гэхдээ эрсдэл үүсэж болзошгүй 3 цэг байгаа гэнэ.

Тодруулбал Нуурын хоолой буюу Эгийн гол салж урсаж буй хэсэгт жил бүр хөлддөггүй газар бий. Энэ нь Мөсний баяр хийх газраас 5 орчим км зайтай аж. Мөн тус газраас дээш 1 км зайд, Доод модот булан гэсэн 3 цэгт 2 талаар нь олс татан тэмдэглэгээ байршуулж, хамгаалалт гаргана гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэллээ.


相关新闻