Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын
бүртгэл www.eec.mn цахим
хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний
өглөө 9.00 цагт эхэллээ. 
Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ,
- Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- ЭЕШ-д монгол
     хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй,
     монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг
     сонгож бүртгүүлнэ.
- ЭЕШ-ын нэг
     хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
- ЭЕШ-ын
     бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна.
     Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн
     суралцагчид ЭЕШ-д
     бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн
     магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд
     БҮТ-д ирүүлнэ.
- ЭЕШ-ын
     бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн
     цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах
     боломжтой. Мөн БҮТ-ийн  лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд
     хандаарай.
Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны 18:00
цаг
хүртэл https://eyesh.eec.mn/ цахим
хуудсаар явагдана.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    