Хөвсгөлд 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-14 16:22:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим  гэдэг газар  сумын төвөөс баруун урд зүгт 41 км-энэ сарын 13-ны өдрийн 20 цаг 45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон байна.

 Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Он гарсаар тус аймагт 3,5-4,4 магнитудын хүчтэй  6 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна гэдгийг  Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

相关新闻