“Юбикаб” ХХК 1000 машины янданд утаа шүүгч суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-22 13:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Юбикаб” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


“Юбикаб” ХХК эхний ээлжинд утаа багасгах, тэр дундаа тээврийн хэрэгслийн яндангаас агаарт ялгарах бохирдуулагч бодисыг шүүх утаа шүүгчийг өөрийн компанийн 1000 автомашины янданд суурилуулна. Цаашлаад компанийн үйлчилгээний 12 мянган автомашинд суурилуулахыг уриалах аж.


Мөн яндандаа утаа шүүгч суурилуулсан жолоочийг “UB cab Green” үйлчилгээнд шилжүүлж, татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах боломжтой болно.


Энэ санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн холбогдох үйл ажиллагааг дэмжин, хэрэгжүүлэхэд чиглэж байгааг БОАЖЯ мэдээллээ. 

相关新闻