Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр энэ шөнө усархаг бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн
баруун хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх юм.
Дархадын
хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +17-+22 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +23-+28 градус
дулаан байна.
Өмнөговь,
Дундговийн баруун хэсгээр энэ сарын 19-20-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Дундговь,
Өмнөговийн нутгаар, 20-ны өдөр Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын
нутгаар наймдугаар сарын 20-21-нд шилжих шөнө усархаг аадар бороо үргэлжлэн орох тул нөөлөг
салхи, аянга, цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.