Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2 дахин нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-22 16:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нэгдүгээр сард 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар нэмэгдлээ.


Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9 хувиар нэмэгдсэн нь хоёр дахин өсөлт гэдгийг УУХҮЯ мэдээлэв.


Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг ангилвал, уул уурхайн салбараас 299.1 тэрбум төгрөг буюу 29.5,тусгай зөвшөөрлийн төлбөр 2.8 тэрбум төгрөг буюу 0.3, бусад орлого 2.8 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна. Ингэснээр эрдэс баялгийн салбар нь манай улсын нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байгаа аж.

 

相关新闻