Булган аймагт боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх долоо
хоногт боксын спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Ази
тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш
Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг
Булган суманд зохион байгуулна.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, спортын клуб зэрэг 21 байгууллагын 180
тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна гэж аймгийн Биеийн тамир,
спортын газрын мэргэжилтэн Л.Ганболд ярилаа.