Манай улс 275.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-28 16:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарсаар нийт 275.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортоллоо.

Үүнд автобензин 106.1 мян.тн, ДТ 144.5 мян.тн, онгоцны түлш 3.4 мян.тн, бусад бүтээгдэхүүн 21.2 мян.тн-ыг эзэлж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв.


Түүнчлэн, энэ сарын 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мян.тн нүүрс,  авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнийнхээс 191.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнийхээс 280 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. 


Харин Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 2,122.9 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.2 мянган тонн буюу 6.7 хувиар өссөн байна.


Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар 162,667 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,050 тн, АИ-92 автобензин 42,456 тн, ДТ 103,825 тн байна. Мөн АИ-92 /95,98/ автобензиний 34, А-80 автобензиний 72, ДТ-ний 38 хоногийн, нийслэлд 85,187 тн буюу АИ-92 автобензиний 26, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

 

相关新闻