Булган аймагт нөхөн сонгууль болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын
хуралдаан өнөөдөр цахимаар болж, нөхөн сонгуулийг товлон зарлалаа. Аймгийн ИТХ-д Орхон сумаас сонгогдсон төлөөлөгч нас
барсан учир тус суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн юм.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн
тухай хуульд заасны дагуу ирэх зургаадугаар сарын 19-ний ням гарагт нөхөн болон
дахин сонгуулийг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулахаар Монгол
Улсын Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байгаа талаар аймгийн ИТХ-ын Ажлын
алба мэдээллээ.