Боксын залуучуудын улсын аваргын төлөөх шигшээ тулаан өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт
боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 10 жингийн шигшээ тулаанаар өндөрлөсөн
юм.
Тэмцээний 48 кг-ын жинд “Ихэр бээлий” клубын Б.Анар алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн М.Лувсанпэрэнлэй мөнгө, Булган аймгийн С.Гантогтох, “Warrios” клубын Б.Өнөрбат хүрэл, 51 кг-ын жинд “Ихэр бээлий” клубын У.Энхсайхан алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Э.Тэнгис мөнгө, Баянгол дүүргийн Х.Энх-Ерөөл, Говьсүмбэр аймгийн С.Бүрэнтулга хүрэл, 54 кг-ын жинд Биеийн тамир, спортын ын дунд сургуулийн Э.Мөнх-Эрдэнэ алт, “Хангарьд” клубын Б.Алтангэрэл мөнгө, Булган аймгийн М.Энхсайхан, Дорноговь аймгийн О.Гантөр хүрэл, 57 кг-ын жинд Булган аймгийн Г.Үлэмж алт, “Хангарьд” клубын Ц.Сансар мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн С.Отгонтөр, Дорноговь аймгийн М.Баяржавхлан хүрэл медаль хүртсэн байна.
Мөн 60 кг-ын жинд “Хангарьд”
клубын Д.Пүрэвдорж алт, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клуб Б.Батгүн мөнгө, Дорноговь
аймгийн Замын-Үүд сумын “Амжилтын Үүд” клубын О.Азбаяр, Биеийн тамир, спортын дунд
сургуулийн Г.Ган-Эрдэнэ хүрэл, 63,5 кг-ын жинд Биеийн тамир, спортын дунд
сургуулийн Б.Очирдарь алт, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын Ш.Цэнгүүн мөнгө,
“Алдар” клубын Б.Баасанхүү, “Хангарьд” клубын Г.Энх-Очир хүрэл, 67 кг-ын жинд “Амжилт
Fitting” клубын Ц.Мөнхтулга алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн О.Энхтүвшин
мөнгө, “One Boxing” клубын Х.Ган-Эрдэнэ, “Radians” клубын Т.Буяндорж хүрэл, 71
кг-ын жинд “Ихэр бээлий” клубын У.Төгөлдөр алт, Өмнөговь аймгийн “Мазаалай”
клубын О.Уламжаргалан мөнгө, “Мон-Эрч” клубын Л.Отгонцэнгэл, “Swing” клубын И.Тэлмүүн
хүрэл, 75 кг-ын жинд Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын Э.Дэнзэн-Иш алт, “Ихэр
бээлий” клубын Ц.Анхбаяр мөнгө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Амжилтын Үүд”
клубын Б.Тэнүүнбаяр, “Ихэр бээлий” клубын Н.Чингис хүрэл, +75 кг-ын жинд Дорноговь
аймгийн Н.Отгонболд алт, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын А.Очирбат мөнгө,
Зүүнхараагийн “Хан бокс” клубын О.Бат-Очир, “Radians” клубын Т.Сумъяабазар хүрэл
медалийн эзэн боллоо.
Багийн дүнгээр спортын
мастер С.Дашбурмаа, Н.Есүхэй дасгалжуулагчтай Биеийн Спортын Дунд Сургууль тэргүүлж,
спортын мастер Д.Мөнхболд, В.Аззаяа, Н.Эрдэнэхүү дасгалжуулагчтай Булган
аймгийн баг 2-р байр, Т.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр Бээлий” клуб 3-р байр
эзэллээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний
“Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Булган аймгийн С.Гантогтох, “Дайчин боксчин”-оор
Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын тамирчин Э.Дэнзэн-Иш, “Шилдэг эмэгтэй
тамирчин”-аар Хөвсгөл аймгийн “One Boxing” клубын тамирчин С.Биндэръяа, “Шилдэг
эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчин Н.Отгонболд нар шалгарлаа.