Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд эрсдэлийн үнэлгээнд хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-09 11:21:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар, Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян орон даяар амжилттай өрнөж, хичээллэгчдийн тоо өдөр ирэх тусам ахиж байна.


Эртлэн босож дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай болохыг нотолсон судалгаа дүгнэлтийг эмч нар гаргасныг ийнхүү амьдралд бодитоор хэрэгжүүлээд байгаа билээ.


Тус аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд БТСУХ-ны нийт ажилтан, албан хаагчийн дунд халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан хүмүүст чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ.  



相关新闻