Ахлах ангийнхны дунд бичил төслийн уралдаан зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны өнцөг булан бүрд суугаа 15-18 настай сурагчдын дунд 30 сая төгрөг хүртэлх шагналын сантай “Teen Шийдэл” бичил төслийн уралдаан зарлалаа.
“Монгол экологи төв” ТББ-аас хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг уралдаан нь сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй
асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах
зорилготой аж.
Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх зэрэг ур чадварт суралцана.
https://www.youtube.com/watch?v=ekakd-Qb4Ek
Энэхүү уралдаан нийт таван үе шаттай ба сурагчид 10 сая төгрөгт багтаан хэрэгжүүлэх төслийн санаагаа гуравдугаар сарын 31-ний дотор илгээнэ.
Тавих шаардлага:
· Заавал баг бүрдүүлэн оролцох баг бүр 15-18 насны 3-6 гишүүнтэй байна
· Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно
· Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй
· Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сараас 12 дугаар сар дуустал зохион байгуулах үйл ажиллагаанд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх
· Төслийг нэг жил болон түүнээс доош хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх
· Төслийн нийт төсөв 10 сая төгрөгөөс ихгүй байх
· Төсөл нь сургуулийн орчин, орон нутаг, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх. Төслийн хүрээ тодорхой сэдвүүдээр хязгаарлагдахгүй.
· https://youthcorps.mn/teen/ линкээр орж уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.