“Найрамдал” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-11 19:11:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, Европын Холбоо - Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх "Найрамдал" төслийн нээлт лхагва гарагт боллоо. Энэхүү төсөл нь 2022-2025 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжих аж. Төслийн хүрээнд дараах зорилтот төслүүд хэрэгжихээр тусгажээ. Үүнд:

Хамтын ажиллагааг өргөжүүлэх

Иргэдийн оролцоот засаглал

Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төв байгуулах

Дархан хотын дэд бүтэц, ногоон байгууламжийг сайжруулах зорилтот төслүүд багтаж байна. Төсөл хэрэгжсэнээр сайн засаглалыг хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа сайжирч санхүү, хүний нөөц нэмэгдэх, Европын Холбооны хотуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх давуу талтай. Төсөлд хамрагдах иргэд, бизнес эрхлэгчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд төслийн түншлэгчээр Дархан-Уул аймгийн ЗДТГ, Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консерциум, ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль ажиллах юм.

Түүнчлэн Дархан хотын ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болох зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэн цахим засаглал хөгжих нөхцөл хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой гэж төслийг санаачлагчид үзэж байна.

相关新闻