“Сансар 2022” марафон тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол хүн сансарт ниссэний ойн өдөр Булган аймагт “Сансар
2022” марафон болно.
Аймгийн Засаг даргын ивээл дор Монгол хүн
сансарт ниссэний 41 жилийн ой, “Булганчуудын бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион
байгуулах энэ тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, биеийн тамир
спортын газар, аймгийн хөнгөн атлетикийн холбоо хамтран явуулах юм. Тэмцээний
1000 метрээс 21 км 095 метрийн найман зайн уралдаанд 8-45 болон 46-гаас дээш
насны хүмүүс хурдаа сорих аж. Мөн 21 км 095 метрийн зайд олон улсын тамирчдыг
өрсөлдүүлэхээр зохион байгуулах комисс шийдвэрлэжээ.