Томуугийн дэгдэлт их байгаа 10 сумын СӨБ-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-17 16:55:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Шуурхай штабын хуралдаанаар тус аймагт томуугийн дэгдэлт их, хатгаа болж хүндэрч байгаа учраас томуугийн дэгдэлт хамгийн их байгаа 10 сумын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг түр зогсоолоо.

Тодруулбал Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Тосонцэнгэл, Хатгал, Цагааннуур, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Мөрөн гэсэн 10 сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа энэ сарын 18-наас 10 хоног түр зогсоож байгаа юм. Мөн ханиад томуугийн улмаас эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байгаа эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг үүрэг болголоо. Тус аймгийн хэмжээнд 4-р сарын нэгэн хүртэл бага, дунд ангийн сурагчдын дунд хичээлээс гадуурх дугуйлан секц зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг хориглож  байгаа ажээ.


相关新闻