Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-22 18:04:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-аар Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Цэрэнболд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины жолооч, ахлах ахлагч О.Бат-Очир, "Шударга журам медаль"-аар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч усчин, ахлах ахлагч Э.Давхарбаяр. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны "Онц гал сөнөөгч" тэмдгээр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Ц.Батболд, "Тэргүүний ажилтан" тэмдгээр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах ахлагч З.Лхагвадорж нар шагнууллаа.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар хугацааны ахмад цолоор Онцгой байдлын газрын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Ганчимэг нар шагнуулав.

Шагналыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах гардуулан өглөө.

 

 

相关新闻